- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2016 оны 198 дугаар тогтоол)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 276
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.28 дахь заалт, 13.2 дахь хэсэг, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.18 дахь заалт, 38.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 198 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэгийн жагсаалт"-д дараах агуулга бүхий 7 дахь хэсэг нэмсүгэй:
|
№ |
БТКУС-ийн код |
Тоног төхөөрөмжийн нэр |
|
7.Сэргээгдэх эрчим хүчний нөөц, эх үүсвэрийн судалгаа, шинжилгээний зориулалттай ус, цаг уурын шинжилгээний тоног төхөөрөмж |
||
|
7.1 |
9015.80.00.00 |
Цаг уурын автомат станц (AWS) |
|
7.2 |
9015.90.10.00 |
Анемометр (салхины хурд хэмжигч) |
|
7.3 |
9015.90.20.00 |
Салхины чиг хэмжигч (wind vane) |
|
7.4 |
9015.80.00.00 |
Хур тунадасны хэмжүүр (Rain gauge) |
|
7.5 |
9025.19.00.00 |
Температур хэмжигч (Thermometer) |
|
7.6 |
9025.19.00.00 |
Агаарын даралт хэмжигч (Barometer) |
|
7.7 |
9025.80.00.00 |
Харьцангуй чийг хэмжигч (Hygrometer) |
|
7.8 |
9026.10.00.00 |
Усны түвшин хэмжигч (Water level sensor/limnigraph) |
|
7.9 |
9026.80.00.00 |
Усны урсгал хэмжигч (Flow meter) |
|
7.10 |
9025.19.00.00 |
Усны температур хэмжигч (Water temperature sensor) |
|
7.11 |
7308.90.00.00 |
Цаг уурын тулгуур шон, иж бүрдэл (Tiltable pole mast) |
|
7.12 |
9031.80.00.00 |
Метеорологийн калибратор, шалгах төхөөрөмж (Meteorological calibration chamber) |
|
7.13 |
9026.10.00.00 |
Цаг уурын баллон, радиозонд (Meteorological balloon, radiosonde) |
|
7.14 |
9027.30.00.00 |
Спектрометр, фотометр (Spectrometer) |
|
7.15 |
9026.80.00.00 |
Автомат ус судлалын станц (Hydrological AWS) |
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Ц.САНДАГ-ОЧИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх