A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 246

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2, 3, 5 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын нэгдэн орсон Биологийн олон янз байдлын тухай конвенцын 6 дугаар зүйлийн (а) заалт, Олон улсын гэрээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө (2026-2030)"-г хавсралт ёсоор баталсугай.

2."Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө (2026-2030)"-г Биологийн олон янз байдлын тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлж, салбар дундын уялдааг ханган хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирт даалгасугай.

3."Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө (2026-2030)"-нд тусгагдсан өөрийн эрхлэх асуудлын хүрээний арга хэмжээг хэрэгжүүлэх, шаардагдах санхүүжилтийг улс болон орон нутгийн төсөвт тусгах арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Ц.САНДАГ-ОЧИР