A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 272

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар тогтоолын 1 дэх заалт болон 2 дугаар хавсралтын гарчгийн "Онцгой амжилт гаргасан уран бүтээлч," гэснийг "Олон улсын хэмжээнд зохиогддог насанд хүрэгчдийн соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан уран бүтээлч," гэж, мөн тогтоолын 1 дэх заалт болон 3 дугаар хавсралтын гарчгийн "Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармаг" гэснийг "Олон улсын хэмжээнд зохиогддог насанд хүрэгчдийн соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармаг" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Мөн тогтоолын 2 дугаар хавсралтын "Өсвөрийн уран бүтээлчдэд олгох мөнгөн шагнал" гэсэн 3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ж.АЛДАРЖАВХЛАН