- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ, АРГАЧЛАЛ БАТЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Түншлэл)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 228
Улаанбаатар хот
ЖУРАМ, АРГАЧЛАЛ БАТЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.8 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам"-ыг 2 дугаар хавсралт, "Санхүү, эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх аргачлал"-ыг "Журам батлах тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам"-ын 2 дугаар хавсралт болгон 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2."Журам батлах тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам"-ын 2.2.4 дэх заалтын "санхүү, эдийн засгийн үр ашгийн шинжилгээ" гэсний дараа "(энэ журмын 2 дугаар хавсралтад заасны дагуу тооцно.)" гэж, 4.10 дахь хэсгийн "сургалтад хамрагдсан байна." гэсний дараа "Сургалтыг түншлэлийн асуудал хариуцсан нэгж, байгууллага, Түншлэлийн төвөөр хийлгэж болно." гэж тус тус нэмсүгэй.
3.Мөн журмын дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/4.1.2 дахь заалт:
"4.1.2.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18.4-т зааснаас бусад түншлэлийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах;"
2/5.1 дэх хэсэг:
"5.1.Төслийн баг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18.4-т зааснаас бусад түншлэлийн төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна."
4.Мөн журмын 2.1 дэх хэсгийн "Засаг даргад гаргах эрхтэй." гэснийг "Засаг даргад цахим системээр гаргана." гэж, "Хавсралт 1" гэснийг "Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам"-ын Хавсралт 1" гэж тус тус өөрчилсүгэй.
5."Журам батлах тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Түншлэлийн төслийн хэрэгжилт, санхүүжилт, зохион байгуулалт, тайлагналт болон хяналт тавих журам"-ын 2.1.2 дахь заалтын "Засаг даргын холбогдох нутгийн захиргааны байгууллага;" гэснийг "холбогдох байгууллага;" гэж, 2.1.4 дэх заалтын "зөвлөхийн" гэснийг "зөвлөх" гэж, 3.10 дахь хэсгийн "тухайн шатны" гэснийг "аймаг, нийслэлийн" гэж тус тус өөрчилсүгэй.
6."Журам батлах тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам"-ын 2.6 дахь хэсгийн "нутгийн захиргааны" гэснийг, "Тав" дахь хэсгийн гарчиг болон 5.2, 5.3, 5.4 дэх хэсгийн "урьдчилсан болон нарийвчилсан" гэснийг, 5.5 дахь хэсгийн "нарийвчилсан" гэснийг тус тус хассугай.
7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
8.Энэ тогтоолыг дагаж мөрдөхөөс өмнө эхэлсэн түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ, урьдчилсан болон уралдаант сонгон шалгаруулалт, гэрээний хэлэлцээрийн ажиллагааг өмнө мөрдөгдөж байсан журмын дагуу зохион байгуулсугай.
9.Энэ тогтоолыг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх