A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 275

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 374 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам"-ын 5.4.1 дэх дэд заалтын "15" гэснийг "20" гэж, 5.4.2 дахь дэд заалтын "10" гэснийг "15" гэж, 5.4.3 дахь дэд заалтын "5" гэснийг "10" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд З.Мэндсайхан нарт тус тус даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР