A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 269

Улаанбаатар хот

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, "Цэргийн нийтлэг дүрмүүдийг шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигийн хоёрдугаар хавсралтаар баталсан "Цэргийн жагсаалын дүрэм"-ийн 40.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын харьяа 330 дугаар ангийг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн хошууч генерал Ядмаагийн Чойжамц агсны нэрэмжит болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТ