A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ ЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 7/06

Урд гол

Хог хаягдлын төлбөр хураамж тогтоох тухай

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.16, 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1,Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Чандмань суманд мөрдөгдөх хог хаягдлын төлбөр, хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Хог хаягдлын төлбөр хураамжийн хэмжээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад таниулан хэрэгжүүлж, төлбөр, хураамжийг төсөвт төвлөрүүлэх ажлыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, үр дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Чинбат) -д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг сумын Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн (Н.Энхзул) -д даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Дамба), ИТХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны дарга, нийт гишүүдэд даалгасугай.

5.Уг тогтоол гарсантай холбогдуулан ИТХ-ын 2025 оны 12 дугаар сарын 18 ны өдрийн 6/05 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Г.АЛТАНСҮХ