- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН "ЧАНДМАНЬ НАЛАЙХ" ОНӨААТҮГ-ЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛ
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 83
Улаанбаатар хот
НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН “ЧАНДМАНЬ НАЛАЙХ” ОНӨААТҮГ-ЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Налайх дүүргийн "Чандмань Налайх" ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэний дараах сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Чандмань Налайх" ОНӨААТҮГ /Б.Батбилэг/-т үүрэг болгосугай.
3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн ажиллахыг "Чандмань Налайх" ОНӨААТҮГ /Б.Батбилэг/-т даалгасугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2021 оны 75 дугаар тогтоол, Зохицуулах хорооны 2026 оны 57 дугаар тогтоолыг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.
ДАРГА Г.ЦОГТСАЙХАН
ГИШҮҮН Б.АЛТАНТУУЛ
Д.АНХБАТ
Ц.БАТЗАЯА
Т.УЛАМБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх