A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох сонгон шалгаруулалтад оролцогчид болон төсөлд тавигдах нийтлэг шаардлагыг тодорхойлох журам/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙДЫН ТУШААЛ

2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/649

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 12 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 361 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2905 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутагт газар ашиглах эрх олгох "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох сонгоншалгаруулалтад оролцогчид болон төсөлд тавигдах нийтлэг шаардлагыг тодорхойлох журам"-ыг хавсралтын дагуу шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн "Журам батлах тухай" А/202 дугаар тушаал, 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн "Журам батлах тухай" А/429 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд журмыг бүртгүүлж, хэрэгжилтийг ханган, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газар /Ц.Уранчимэг/-т үүрэг болгосугай.

САЙД Ц.САНДАГ-ОЧИР