- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр, Сайдын тушаал
- ЭДИЙН ЗАСГИЙН БҮХ ТӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САЛБАРЫН АНГИЛЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг нэгдүгээр, ангиллын тодорхойлолтыг хоёрдугаар хавсралтаар/
САНГИЙН САЙД, ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар A/145, A/91
Улаанбаатар хот
ЭДИЙН ЗАСГИЙН БҮХ ТӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САЛБАРЫН АНГИЛЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг нэгдүгээр хавсралтаар, ангиллын тодорхойлолтыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Шинэчлэгдсэн ангиллыг төв, орон нутгийн статистик, санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Б.Анар/, Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга /Б.Лхагва/ нарт даалгасугай.
3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг шинэчлэн батлах тухай" 319, А/160 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА Б.БАТДАВАА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх