A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны 06 сарын 26 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

AЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 6 дахь заалт:

6

Сервер, өгөгдөл хадгалах болон боловсруулах зориулалтын тоног төхөөрөмж, график болон тусгай зориулалтын процессор бүхий тооцоолон бодох төхөөрөмж

3

2/22 дугаар зүйлийн 22.5.23 дахь заалт:

"22.5.23.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.1-д заасан хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг."

2 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"20.1.Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасны дагуу тодорхойлоход 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6-10 тэрбум хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 15 хувиар, 10 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 1 тэрбум 200 сая төгрөг дээр 10 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна."

3 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн "1.5 тэрбум" гэснийг "2.5 тэрбум" гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн "25-ны" гэснийг "сүүлийн өдрийн" гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн, 29 дүгээр зүйлийн 29.12 дахь хэсгийн "20-ны" гэснийг "сүүлийн өдрийн" гэж, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн, 30 дугаар зүйлийн 30.12 дахь хэсгийн "07" гэснийг "08" гэж, 26.2 дахь хэсгийн, 30.12 дахь хэсгийн "20-ны" гэснийг "05-ны" гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.8 дахь хэсгийн, 29 дүгээр зүйлийн 29.12, 29.13 дахь хэсгийн, 30 дугаар зүйлийн 30.12 дахь хэсгийн, 31 дүгээр зүйлийн 31.8, 31.9 дэх хэсгийн "02" гэснийг "03" гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.8 дахь хэсгийн, 29 дүгээр зүйлийн 29.13 дахь хэсгийн, 30 дугаар зүйлийн 30.12 дахь хэсгийн, 31 дүгээр зүйлийн 31.8, 31.9 дэх хэсгийн "10-ны" гэснийг "05-ны" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.4 дэх заалтын "үйлчилгээ,Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухайхуулийн 11.1-д заасан виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил," гэснийг хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ