A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны 06 сарын 26 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай 161 дүгээр зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"161 дүгээр зүйл.Албан татвар төлөх хугацааг хойшлуулах

Хэвлэх

161.1.Татварын ерөнхий хуулийн 6.1.51-д заасан хууль даган мөрдөлтийн түвшин "сайн" буюу түүнээс дээш үнэлгээтэй албан татвар суутган төлөгч хүсэлт гаргасан тохиолдолд албан татвар төлөх хугацааг нэг сар хүртэл хугацаагаар хойшлуулна.

161.2.Энэ хуулийн 161.1-д заасан хугацаанд хойшлуулсан албан татвараа бүрэн төлсөн, хууль даган мөрдөлтийн түвшин "сайн" буюу түүнээс дээш үнэлгээтэй албан татвар суутган төлөгч дахин хүсэлт гаргасан тохиолдолд албан татвар төлөх хугацааг хоёр сар хүртэл хугацаагаар, сар бүр тэнцүү хэмжээгээр төлөх нөхцөлтэйгөөр хойшлуулна.

161.3.Хууль даган мөрдөлтийн түвшин "сайн" буюу түүнээс дээш үнэлгээтэй импортын барааны мэдүүлэгч хүсэлт гаргасан тохиолдолд тухайн импортын барааны албан татвар төлөх хугацааг нэг сар хүртэл хугацаагаар хойшлуулна.

161.4.Энэ хуулийн 161.3-т заасан хугацаанд хойшлуулсан албан татвараа бүрэн төлсөн, хууль даган мөрдөлтийн түвшин "сайн" буюу түүнээс дээш үнэлгээтэй импортын барааны мэдүүлэгч дахин хүсэлт гаргасан тохиолдолд тухайн импортын барааны албан татвар төлөх хугацааг хоёр сар хүртэл хугацаагаар, сар бүр тэнцүү хэмжээгээр төлөх нөхцөлтэйгөөр хойшлуулна.

161.5.Энэ хуулийн 161.3, 161.4-т заасны дагуу хойшлуулан төлөх албан татварын хэмжээ нь тухайн татвар төлөгчийн сүүлийн улиралд импортолсон ижил төрлийн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын сарын дунджаас хэтрэхгүй байна.

Тайлбар: "ижил төрлийн бараа" гэж Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн зургаан оронгийн түвшинд нэг ангилалд хамаарах барааг ойлгоно.

161.6.Энэ хуулийн 161.1, 161.2, 161.3, 161.4-т заасны дагуу хойшлуулсан хугацаанд албан татвараа бүрэн төлөөгүй, эсхүл хууль даган мөрдөлтийн түвшин буурсан, эсхүл борлуулалтдаа цахим төлбөрийн баримт олгоогүй нь тогтоогдсон бол албан татвар төлөх хугацааг хойшлуулсан шийдвэр үл маргах журмаар хүчингүй болж, хүчингүй болсон өдрөөс татварын өр хураах үйл ажиллагааг эхлүүлнэ.

161.7.Татвар төлөгч энэ хуулийн 161.6-д заасны дагуу албан татвар төлөх хугацааг хойшлуулсан шийдвэр хүчингүй болсон өдрөөс эхлэн нэг улирлын хугацаанд энэ зүйлийн 161.1, 161.2, 161.3, 161.4-т заасан хүсэлтийг гаргах эрхгүй.

161.8.Энэ хуулийн 161.7-д заасан хугацаанд татвар төлөгч борлуулалтдаа цахим төлбөрийн баримт олгоогүй нь тогтоогдсон бол тухайн өдрөөс эхлэн нэг улирлын хугацааг дахин тоолж эхэлнэ.

161.9.Энэ хуулийн 161.6, 161.8-д заасан зөрчил арилсан тохиолдолд татвар төлөгч дахин 161.1, 161.3-т заасан хойшлуулалтыг эдлэхээр хүсэлт гаргаж болно.

161.10.Энэ зүйлд заасан албан татвар төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, хууль даган мөрдөлтийн түвшинд үндэслэн харьяа татварын алба, гаалийн байгууллага хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан шийдвэрлэнэ.

161.11.Энэ зүйлд заасны дагуу албан татвар төлөх хугацааг хойшлуулсан шийдвэр гарсан бол тухайн албан татварын өр төлөх хугацааг хойшлуулсан гэж үзэж татварын өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй."

2 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалтын, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.5 дахь хэсгийн, 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийн "50" гэснийг "400" гэж, 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийн "20" гэснийг "2.5" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  С.БЯМБАЦОГТ