A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны 06 сарын 26 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 22.1.11 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

"22.1.11.Монгол Улсын иргэний анх удаа өмчилж, амьдран суусан, улсын аялал жуулчлалын бүс болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд баригдсанаас бусад орон сууцаа борлуулж олсон орлого."

2 дугаар зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэг:

"15.6.Татварын жилийн баталгаажсан тайлангаар 1 тэрбум хүртэлх төгрөгийн албан татвар ногдох орлоготой хувь хүний хүсэлтэд үндэслэн түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно."

2/21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг:

"21.1.Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлсон тухайн жилийн албан татвар ногдуулах орлогод доор дурдсан хувиар албан татвар ногдуулна:

21.1.1.0-9 504 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 0 хувиар, 9 504 000-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 9 504 000 төгрөгөөс дээш давсан орлогод 10 хувиар, 120 000 000-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 11 049 600 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 20 049 600 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар;

21.1.2.0-9 504 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 0 хувиар, 9 504 000-24 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 9 504 000 төгрөгөөс дээш давсан орлогод 1 хувиар, 24 000 000-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 144 960 төгрөг дээр 24 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 10 хувиар, 120 000 000-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 9 744 960 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 18 744 960 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар."

3 дугаар зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсгийн "татвар, 23.1-д заасны дагуу эдлэх хөнгөлөлтийг" гэснийг "татварыг" гэж, 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.1.3, 26.1.4, 26.1.5, 26.1.6, 26.1.7 дахь заалтын, 26.5, 26.6 дахь хэсгийн, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4 дэх хэсгийн "02 дугаар сарын 15-ны өдрийн" гэснийг "03 дугаар сарын 05-ны өдрийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 дэх хэсгийн "23.1," гэснийг, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийн ", 23.1" гэснийг, 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтын "23.1-д зааснаас бусад" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг, 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийн 2 дугаар зүйл буюу 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2027 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь заалтыг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА   С.БЯМБАЦОГТ