- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГЭР БҮЛИЙН ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 07 сарын 03 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГЭР БҮЛИЙН ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11 дэх заалтыг, 21, 22, 23, 24, 25 дугаар зүйлийг, Дөрөвдүгээр бүлгийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2 дугаар зүйл.Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүсгэсэн гэр бүлийн хэрэг, хүлээн авсан нэхэмжлэлийг энэ хуулиас өмнө тухайн харилцааг зохицуулж байсан хуулиар хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авсан, иргэний хэрэг үүсгэсэн тухайн шүүх хэргийг анхан шатны журмаар, тус шүүхийг харьяалах давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар тус тус хянан шийдвэрлэнэ.
3 дугаар зүйл.Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуультай хамт баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үүсгэсэн өсвөр насны хүн холбогдсон эрүүгийн хэргийг энэ хуулиас өмнө тухайн харилцааг зохицуулж байсан хуулиар хянан шийдвэрлэх бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэсэн шүүх анхан шатны журмаар, тус шүүхийг харьяалах давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар тус тус хянан шийдвэрлэнэ.
4 дүгээр зүйл.Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуультай хамт баталсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үүсгэсэн хүүхэд холбогдсон зөрчлийн хэргийг энэ хуулиас өмнө тухайн харилцааг зохицуулж байсан хуулиар хянан шийдвэрлэх бөгөөд зөрчлийн хэрэг үүсгэсэн шүүх анхан шатны журмаар, тус шүүхийг харьяалах давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар тус тус хянан шийдвэрлэнэ.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр баталсан Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх