- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 07 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/2 дугаар зүйлийн 2.1.5, 2.1.6 дахь заалт:
"2.1.5.ажилгүйдлийн тэтгэмж;
2.1.6.шимтгэлийн хөнгөлөлт."
2/4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг:
"4.3.Энэ хуулийн 4.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг 21-д хувааж хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж бодох нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно."
3/7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх хэсэг:
"7.3.Жирэмсний тэтгэмжийг төрөхийн өмнөх 60 хоногийн, амаржсаны тэтгэмжийг төрсний дараах 60 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 80 хоногийн доторх ажлын өдрөөр тус тус тооцож олгоно.
7.4.Энэ хуулийн 7.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг 21-д хувааж жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно."
4/10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг:
"10.3.Энэ хуулийн 10.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг 21-д хувааж ажилгүйдлийн тэтгэмж бодох нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно."
2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн "авч байсан" гэсний дараа "энэ хуулийн 8.1-д заасан нөхцөлийг хангасан" гэж, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн "жагсаалт, тэтгэмж" гэсний дараа "тооцож" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"11.1.Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг ажлаас чөлөөлөгдсөний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрөөр, харин өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол ажлын 55 өдрөөр тооцож олгоно."
4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "шимтгэлийн төлбөрийг олгоно:" гэснийг "шимтгэлийн төлбөр, хөнгөлөлтийг олгоно:" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн "9" гэснийг "12" гэж, 9.2 дахь хэсгийн "3" гэснийг "9" гэж, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсгийн "9" гэснийг "12" гэж, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн "ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй" гэснийг "тэтгэмжийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж гаргуулаагүй" гэж, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн "ажилгүйдлийн" гэснийг "тэтгэмжийн" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийн 3, 4 дүгээр зүйлийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх