A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2026 оны 7 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар 335

Улаанбаатар хот

Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай

  Төрийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар хуралдааны тэмдэглэлээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт"-д дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай.

1.1.Төрийн захиргааны "Эрхэлсэн түшмэл"-ийн албан тушаалтай адилтгах "Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын нэр" хэсэгт "Шинжлэх ухааны академийн газрын дарга" гэж, Төрийн захиргааны "Ахлах түшмэл"-ийн албан тушаалтай адилтгах "Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын нэр" хэсэгт "Шинжлэх ухааны академийн хэлтсийн дарга" гэж тус тус нэмэх;

1.2. Төрийн захиргааны "ахлах түшмэл"-ийн албан тушаалтай адилтгах "Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын нэр" хэсэг дэх "Шинжлэх ухааны академийн орлогч дарга" гэснийг, Төрийн захиргааны "дэс түшмэл"-ийн албан тушаалтай адилтгах "Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын нэр" хэсэг дэх "Шинжлэх ухааны академийн хэлтсийн дарга" гэснийг тус тус хасах;

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба (В.Жавзан)-нд даалгасугай.

ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭН

/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан/