A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2026 оны 7 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар 278

Улаанбаатар хот

Журам батлах тухай

  Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 71 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын албанд даалгасугай.

ДАРГА Т.ЖАМБААЖАМЦ