- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 07 сарын 03 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөвшөөрлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалт:
"1.4."мэдэгдэл" гэж энэ хуулийн 8.3 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэхээр мэдэгдэл хүлээн авах эрх бүхий этгээдэд хүргүүлэх Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.9-д заасан цахим баримт бичгийг;
1.5."мэдэгдэл хүлээн авах эрх бүхий этгээд" гэж энэ хуулийн 8.3-т заасан мэдэгдлийг хүлээн авах төрийн байгууллага, албан тушаалтан, эсхүл төрийн зарим чиг үүргийг хууль, гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдийг."
2/1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалт:
"1.7.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх."
3/2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
"5.Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаа нэг удаагийн шинжтэй, эсхүл улирлын чанартай бол энэ зүйлийн 1-д заасан хугацаа хамаарахгүй."
4/2.4 дүгээр зүйл:
"2.4 дүгээр зүйл.Зөвшөөрөл, мэдэгдлийн баримт бичиг
1.Эрх бүхий этгээд зөвшөөрөл олгосныг тодорхойлох зөвшөөрлийн баримт бичиг буюу гэрчилгээ, түүнтэй адилтгах эрхийн бичгийг цахим хэлбэрээр олгоно.
2.Зөвшөөрлийн баримт бичиг нь зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд зөвшөөрөл олгосон шийдвэр, зөвшөөрлийн лавлагааны нэгэн адил эрх зүйн хүчинтэй байна.
3.Зөвшөөрлийн баримт бичгийг гээх, үрэгдүүлэх, гэмтээх, хүлээж аваагүй байх нь зөвшөөрлийг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй.
4.Мэдэгдлээр үйл ажиллагаа эрхэлж байгааг тодорхойлох мэдэгдлийн баримт бичиг нь Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаа байна."
5/2.5 дугаар зүйл:
"2.5 дугаар зүйл.Мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх нийтлэг журам
1.Энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 14-т заасан эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлийн түвшин багатай гэж тогтоогдсон, эрсдэлд суурилсан явцын хяналт хэрэгжүүлэх бодит шаардлага бүхий, эрх бүхий байгууллагад мэдэгдсэний үндсэн дээр эрхлэх үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаанд хамааруулна.
2.Мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээд үйл ажиллагааг эхлүүлэхээс ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө мэдэгдлийг зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд цахим хэлбэрээр бүртгүүлснээр мэдэгдлийг эрх бүхий байгууллагад хүргүүлсэнд тооцно.
3.Мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээд нь энэ хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна.
4.Мэдэгдэл хүргүүлснээр мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээдийг тухайн үйл ажиллагааг эрхлэх бүртгэлтэй этгээдэд тооцох бөгөөд мэдэгдлийг эрх бүхий байгууллага зөвшөөрөх, эсхүл татгалзах шийдвэр гаргахыг хориглоно.
5.Мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээдийн эрх, үүрэг:
5.1.энэ зүйлийн 2-т заасны дагуу эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээр үйл ажиллагаагаа эрхлэх;
5.2.мэдэгдсэн үйл ажиллагааны талаар зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас лавлагаа авах;
5.3.мэдэгдлээр эрхэлж байгаа үйл ажиллагааны анх бүртгүүлсэн мэдээлэлд өөрчлөлт орсон даруйд зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх;
5.4.мэдэгдлээр эрхэлж байгаа үйл ажиллагааг зогсоох тохиолдолд зогсоохоос ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө мэдэгдэх.
6.Мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх хугацаанд мэдэгдлийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
7.Мэдэгдэл хүлээн авах эрх бүхий байгууллагын эрх, үүрэг:
7.1.энэ зүйлийн 2-т заасан мэдэгдлийг зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас, холбогдох бусад мэдээллийг нийтийн мэдээллийн дэд бүтцээр дамжуулан солилцох;
7.2.энэ зүйлийн 7.1-д заасны дагуу мэдэгдлийг хүлээн авч, баримт бичгийн бүрдлийг хянан үзэж, нөхөн бүрдүүлэх шаардлагатай баримт бичгийн талаар мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мэдэгдэх;
7.3.хууль, журамд зөвшөөрсөн тохиолдолд мэдэгдэл хүлээн авах бүрэн эрхээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн бусад этгээдэд шилжүүлэх;
7.4.мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааг мэдэгдэл хүргүүлэхгүй эрхэлсэн, эсхүл энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5.6-д заасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон бол үйл ажиллагааг зогсоох."
6/3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.10, 2.11 дэх заалт:
"2.10.зөвшөөрөлд тавигдах шаардлагад хамаарах аливаа газар, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, техник, тоног төхөөрөмж нь зөвшөөрөл хүсэгч, эсхүл эзэмшигчийн эзэмшлийн болон өмчлөлийн байх шаардлага тавихгүй байх;
2.11.зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгоход татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх шаардлага тавихгүй байх."
7/5.5 дугаар зүйлийн 21, 22 дахь хэсэг:
"21.Зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргасан этгээд нь зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 жилээс доошгүй хугацаанд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд зөвшөөрлийг энэ зүйлд заасан магадлан шалгах ажиллагаа хийхгүйгээр сунгана.
22.Эрх бүхий этгээд энэ хуулийн 5.5 дугаар зүйлийн 21 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор сунгана."
8/8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.17, 1.18 дахь заалт:
|
Энгийн зөвшөөрөл |
Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
|
1.17.нэг жилийн нийт хэрэглээ нь 1000 килограмм хүртэл химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах |
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
|
1.18.ойгоос мод бэлтгэх эрх |
Ойн анги, эсхүл сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан |
9/8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.52-2.54 дэх заалт:
|
Энгийн зөвшөөрөл |
Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
|
2.52.үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх |
Санхүүгийн зохицуулах хороо |
|
2.53.үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх |
Санхүүгийн зохицуулах хороо |
|
2.54.даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх |
Санхүүгийн зохицуулах хороо |
10/8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4, 3.5 дахь заалт:
|
Энгийн зөвшөөрөл |
Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
|
3.4.газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох |
Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага |
|
3.5.газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох |
Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага |
11/8.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.6, 4.7 дахь заалт:
|
Энгийн зөвшөөрөл |
Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
|
4.6.тээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэх |
Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
|
4.7.орон нутгийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх |
Аймаг, нийслэлийн Засаг дарга |
12/8.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.5-5.13 дахь заалт:
|
Энгийн зөвшөөрөл |
Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
|
5.5.аудитын үйл ажиллагаа эрхлэх |
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
|
5.6.хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх |
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
|
5.7.гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх |
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
|
5.8.гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх |
Гаалийн удирдах төв байгууллага |
|
5.9.гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулах |
Гаалийн удирдах төв байгууллага |
|
5.10.гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах |
Гаалийн удирдах төв байгууллага |
|
5.11.гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах |
Гаалийн удирдах төв байгууллага |
|
5.12.гаалийн тусгай бүс байгуулах |
Гаалийн удирдах төв байгууллага |
|
5.13.татваргүй барааны дэлгүүр ажиллуулах |
Гаалийн удирдах төв байгууллага |
13/8.2 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.3-7.5 дахь заалт:
|
Энгийн зөвшөөрөл |
Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
|
7.3.бүх төрлийн шатахууны бөөний, жижиглэнгийн худалдаа эрхлэх |
Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
|
7.4.түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах |
Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга |
|
7.5.түгээмэл тархацтай ашигт малтмал хайх |
Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга |
14/8.2 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.16-10.19 дэх заалт:
|
Энгийн зөвшөөрөл |
Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
|
10.16.архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх |
Архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага |
|
10.17.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх |
Хуульчдын холбоо |
|
10.18.оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх |
Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага |
|
10.19.гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх |
Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага |
15/8.2 дугаар зүйлийн 11 дэх хэсгийн 11.9, 11.10 дахь заалт:
|
Энгийн зөвшөөрөл |
Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
|
11.9.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх |
Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч |
|
11.10.ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг импортлох, худалдаалах |
Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага |
16/8.3 дугаар зүйл:
"8.3 дугаар зүйл.Мэдэгдлийн жагсаалт
1.Банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:
|
Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа |
Эрх бүхий этгээд |
|
1.1.банк бус санхүүгийн байгууллагын нэр, байршлыг өөрчлөх |
Санхүүгийн зохицуулах хороо |
|
1.2.даатгалын байгууллагын нэр, байршлыг өөрчлөх |
Санхүүгийн зохицуулах хороо |
|
1.3.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн салбарыг бүртгүүлэх |
Санхүүгийн зохицуулах хороо, эсхүл тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга |
|
1.4.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн гүйцэтгэх удирдлага, оноосон нэр, хаяг байршилд өөрчлөлт оруулах |
Санхүүгийн зохицуулах хороо, эсхүл тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга
|
|
1.5.даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтныг бүртгэх |
Санхүүгийн зохицуулах хороо |
|
1.6.банк бус санхүүгийн салбар, төлөөлөгчийн газар, нэгж байгуулах |
Санхүүгийн зохицуулах хороо |
|
1.7.даатгагч нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах |
Санхүүгийн зохицуулах хороо |
|
1.8.үнэт цаасны зах зээл дэх зохицуулалттай этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах |
Санхүүгийн зохицуулах хороо |
2.Зам, тээврийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:
|
Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа |
Эрх бүхий этгээд |
|
2.1.такси үйлчилгээ эрхлэх |
Аймаг, нийслэлийн Засаг дарга |
3.Санхүү, эдийн засаг, гааль, хөрөнгө оруулалтын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:
|
Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа |
Эрх бүхий этгээд |
|
3.1.татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх |
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
4.Соёл, боловсролын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:
|
Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа |
Эрх бүхий этгээд |
|
4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, хуулийн этгээд кино зураг авалт хийх |
Cоёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
5.Харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:
|
Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа |
Эрх бүхий этгээд |
|
5.1.мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх |
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
|
5.2.кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх |
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
6.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:
|
Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа |
Эрх бүхий этгээд |
|
6.1.эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах |
Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага |
17/9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.6 дахь заалт:
"5.6.хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.3 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэхээс өмнө эрх бүхий этгээдэд хүргүүлэх баримт бичгийн жагсаалтыг батлах."
18/9.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг:
"7.Эрх бүхий этгээдийн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгож байгаа үйл ажиллагаанд Засгийн газар дахь хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна."
2 дугаар зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Иргэний хууль," гэсний дараа "Захиргааны ерөнхий хууль," гэж, Хоёрдугаар бүлгийн гарчгийн "ЗӨВШӨӨРӨЛ" гэсний дараа ", МЭДЭГДЭЛ" гэж, 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "11.1," гэсний дараа "11.2, 11.5," гэж, 8.2 дугаар зүйлийн 6.9 дэх заалтын "засварлах" гэсний дараа ", зөөж тээвэрлэх" гэж, 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлнэ." гэсний дараа "Зөвлөлийн бүрэлдэхүүний 50-аас доошгүй хувь нь мэргэжлийн нэгдсэн холбоо, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэнэ." гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1.3 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэг:
"1.Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл /цаашид "зөвшөөрөл" гэх/, 8.3 дугаар зүйлд заасан мэдэгдлээр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж болно.
2.Монгол Улсад зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болон мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны журам, жагсаалтыг тогтоох, мэдэгдэл хүлээн авах эрх бүхий этгээдийг энэ хуулиар зохицуулна.
3.Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг эрхлэхэд зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, эсхүл мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна."
2/1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт:
"1.2."зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд" /цаашид "эрх бүхий этгээд" гэх/ гэж хуулиар зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан төрийн байгууллага, албан тушаалтан, эсхүл төрийн зарим чиг үүргийг хуульд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдийг;"
3/1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Хуульд зааснаас бусад тохиолдолд Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд заасны дагуу шилжүүлэн авсан этгээд зөвшөөрөл, мэдэгдлээр эрхлэхээс бусад чөлөөтэй эрхлэх үйл ажиллагаанд аливаа шаардлага тавих, шаардлага хангахгүй үндэслэлээр үйл ажиллагааг зогсоох, саад учруулах, бусад хязгаарлалт тогтоохыг хориглоно."
4/1.5 дугаар зүйлийн 14-16 дахь хэсэг:
"14.Энэ хуулийн 8.1, 8.2, 8.3 дугаар зүйлд заасан зөвшөөрөл, мэдэгдлийг ангилал хооронд шилжүүлэх, өөрчлөх болон шинээр үйл ажиллагаа нэмэх тохиолдолд тухайн үйл ажиллагааг төрөөс зохицуулах шаардлага, эдийн засаг, нийгмийн үр ашиг, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөлөлд судалгаа, шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийж эрсдэлийн түвшинг тогтооно.
15.Энэ зүйлийн 14-т заасан эрсдэлийн үнэлгээний аргачлалыг Засгийн газар батална.
16.Энэ хуулийн 8.1, 8.2, 8.3 дугаар зүйлд заасан зөвшөөрөл, мэдэгдлийг нэмэх, задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэхийг хориглоно."
5/2.1 дүгээр зүйл:
"2.1 дүгээр зүйл.Зөвшөөрлийн ангилал
1.Зөвшөөрлийг доор дурдсанаар ангилна:
1.1.тусгай зөвшөөрөл;
1.2.энгийн зөвшөөрөл.
2.Энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 14-т заасан эрсдэлийн үнэлгээний дагуу тогтоосон эрсдэлийн түвшинтэй уялдуулан өндөр эрсдэлтэй үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл, дунд эрсдэлтэй үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлд хамааруулна.
3.Тусгай зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд түүнд тавигдах нөхцөл, шаардлагыг бүрэн хангуулах үүднээс урьдчилсан байдлаар олгож болно."
6/7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Энэ хуульд заасан зөвшөөрөл хүссэн болон сунгуулах өргөдлийг хүлээн авах, өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг магадлан шалгах, шийдвэр гаргах үйл ажиллагааны явц болон зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон шийдвэрийн талаарх мэдээлэл, мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны мэдээллийг агуулсан зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан /цаашид "нэгдсэн сан" гэх/-тай байх бөгөөд уг сан нь цахим хэлбэртэй байна."
7/7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг:
"5.Нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, уг санд зөвшөөрөл, мэдэгдлийг хүргүүлэх, лавлагаа, мэдээлэл өгөхтэй холбогдсон журмыг Засгийн газар батална."
8/8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт:
|
Тусгай зөвшөөрөл |
Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
|
1.4.амьтныг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх |
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
9/8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.11-1.15 дахь заалт:
|
Тусгай зөвшөөрөл |
Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
|
1.11.ойн тооллого, зохион байгуулалт хийх, мод үржүүлэх, ойг нөхөн сэргээх, ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийх, ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах, арчилгаа цэвэрлэгээ хийх, ойн дагалт баялгийг ашиглах, хамгаалах ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх |
Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага |
|
1.12.усны хайгуул, судалгаа явуулах, цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах, усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барих, тоноглох, сэргээн засварлах мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх |
Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага |
|
1.13.байгалийн ургамлыг тарималжуулах, ашиглах, нөхөн сэргээх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх |
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
|
|
1.14.нэг жилийн нийт хэрэглээ нь 1000 килограммаас их химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах |
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
|
|
1.15.амьтны цуглуулга хийх |
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
10/8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.19 дэх заалт:
|
Тусгай зөвшөөрөл |
Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
|
1.19.ургамлыг судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх, тарималжуулсан байгалийн ургамлыг гадаад улсад гаргах |
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
11/8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалт:
|
Тусгай зөвшөөрөл |
Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
|
5.1.төмөр замын суурь бүтэц барих, үйлдвэрлэх, угсрах, засварлах, ашиглах, зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ |
Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
12/8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4 дэх заалт:
|
Тусгай зөвшөөрөл |
Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
|
5.4.төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн эд анги үйлдвэрлэх, угсрах, засварлах |
Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
13/8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.12 дахь заалт:
|
Тусгай зөвшөөрөл |
Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
|
5.12.хот хооронд, хотын доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн тогтмол үйлчилгээ эрхлэх |
Аймаг, нийслэлийн Засаг дарга |
14/8.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.9 дэх заалт:
|
Тусгай зөвшөөрөл |
Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
|
7.9.боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэх үйл ажиллагаа эрхлэх |
Чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага |
15/8.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийн 13.20 дахь заалт:
|
Тусгай зөвшөөрөл |
Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
|
13.20.сувилал, хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв, түргэн тусламжийн төв, сэргээн засах төв, сувилахуйн төвийн үйл ажиллагаа эрхлэх |
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар |
16/8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.33, 2.34 дэх заалт:
|
Энгийн зөвшөөрөл |
Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
|
2.33.хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа эрхлэх |
Санхүүгийн зохицуулах хороо |
|
2.34.актуарчийн үйл ажиллагаа эрхлэх |
Санхүүгийн зохицуулах хороо |
17/8.2 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.8 дахь заалт:
|
Энгийн зөвшөөрөл |
Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
|
10.8.ан агнах, спорт-сургалтын зорилгоор галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр оруулах, гаргах, худалдан авах |
Цагдаагийн төв байгууллага |
18/9.2 дугаар зүйл:
"9.2 дугаар зүйл.Зөвшөөрөл, мэдэгдлийн эрсдэлийг үнэлэх
1.Зөвлөл зөвшөөрөл, мэдэгдэл, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь энэ хуулийн зорилго, зарчим, нөхцөл, шаардлагад нийцэж байгаа эсэхэд энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 14-т заасан аргачлалын дагуу хоёр жил тутам үнэлгээ хийн эрсдэлийн түвшинг тодорхойлж, шинээр бий болгох, хэвээр үлдээх, нэг ангиллаас нөгөөд шилжүүлэх, жагсаалтаас хасах, өөрчлөх асуудлаар дүгнэлт гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
2.Энэ зүйлийн 1-д заасны дагуу үнэлгээ хийхдээ мэргэжлийн нэгдсэн холбоо, төрийн бус байгууллагын оролцоог хангана."
19/9.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:
"1.Зөвшөөрөл, мэдэгдлийг шинээр бий болгох, нэг ангиллаас нөгөөд шилжүүлэх, өөрчлөх, жагсаалтаас хасах асуудлаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд Зөвлөл энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 14-т заасан аргачлалын дагуу үнэлсэн эрсдэлийн түвшинг харгалзан санал, дүгнэлт гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
2.Зөвлөл шинээр бий болгох зөвшөөрөл, мэдэгдлийн талаар дүгнэлт гаргахдаа энэ зүйлийн 1-д заасан эрсдэлийн түвшнээс гадна дараах нөхцөлийг тодорхойлно:"
20/9.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт:
"2.2.энэ хуулийн 8.1, 8.2, 8.3 дугаар зүйлд заасан зөвшөөрөл, мэдэгдлийн жагсаалттай давхардах, уялдах эсэх;"
4 дүгээр зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн нэрийн "ЗӨВШӨӨРЛИЙН" гэснийг "ЗӨВШӨӨРӨЛ, МЭДЭГДЛИЙН" гэж, 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг" гэснийг "зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт болон мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны журам, жагсаалтыг" гэж, 1.2 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн, 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.6 дахь заалтын, 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтын, 5.3 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн, 5.5 дугаар зүйлийн 20 дахь хэсгийн "зөвшөөрлийн" гэснийг "зөвшөөрөл, мэдэгдлийн" гэж, 7.1 дүгээр зүйлийн гарчгийн "Зөвшөөрлийн" гэснийг "Зөвшөөрөл, мэдэгдлийн" гэж, 1.5 дугаар зүйлийн гарчгийн "Зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход" гэснийг "Зөвшөөрөл, мэдэгдлийн харилцаанд" гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "Эрх бүхий этгээд" гэснийг "Зөвшөөрөл, мэдэгдлийн" гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн "үйл ажиллагаанд" гэснийг ", эсхүл мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаанд" гэж, мөн зүйлийн 17 дахь хэсгийн "болгохтой" гэснийг "болгох болон мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаатай" гэж, 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "таван" гэснийг "арван" гэж, мөн хэсгийн "гурван" гэснийг "таван" гэж, 3.2 дугаар зүйлийн гарчгийн "бүрэн эрх" гэснийг "эрх, үүрэг" гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "бүрэн эрхийг" гэснийг "эрх, үүргийг" гэж, 5.4 дүгээр зүйлийн гарчгийн "Зөвшөөрлийн баримт бичиг" гэснийг "Баримт бичиг" гэж, 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "1.15" гэснийг "1.16" гэж, мөн хэсгийн "9.11 дэх заалт" гэснийг "9.11, 9.13 дахь заалт" гэж, Долоодугаар бүлгийн гарчгийн "ЗӨВШӨӨРЛИЙН" гэснийг "ЗӨВШӨӨРӨЛ, МЭДЭГДЛИЙН" гэж, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "шийдвэрийг" гэснийг "шийдвэр, мэдэгдлийг" гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн "шийдвэрийг зөвшөөрлийн" гэснийг "шийдвэр, мэдэгдлийг" гэж, мөн зүйлийн 6 дахь хэсгийн "шийдвэрийн" гэснийг "шийдвэр, мэдэгдлийн" гэж, Наймдугаар бүлгийн гарчгийн "ЗӨВШӨӨРЛӨӨР" гэснийг "ЗӨВШӨӨРӨЛ, МЭДЭГДЛЭЭР" гэж, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын "Засгийн газар" гэснийг, 1.18 дахь заалтын "Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэснийг, мөн зүйлийн 1.20 дахь заалтын "Удирдан зохицуулах зөвлөл" гэснийг, мөн зүйлийн 1.23 дахь заалтын "Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга" гэснийг "Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж, мөн зүйлийн 1.8 дахь заалтын "генетикийн" гэснийг "генетик" гэж, мөн зүйлийн 1.24, 1.25 дахь заалтын "Тухайн сум, дүүргийн Засаг дарга" гэснийг, мөн зүйлийн 1.28 дахь заалтын "Тухайн сав газрын захиргаа" гэснийг, мөн зүйлийн 1.29 дэх заалтын "Тухайн ойн анги, эсхүл тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч" гэснийг "Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга" гэж, мөн зүйлийн 1.27 дахь заалтын "алба" гэснийг "газар" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.22 дахь заалтын "арилжааны тооцооны" гэснийг "клирингийн" гэж, мөн зүйлийн 2.23 дахь заалтын "төлбөрийн" гэснийг "төлбөр, тооцооны" гэж, мөн зүйлийн 7 дахь хэсгийн 7.2 дахь заалтын "их сургууль, дээд сургууль, коллежийн" гэснийг "дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын" гэж, мөн зүйлийн 7.3 дахь заалтын "олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах" гэснийг "олон улсын хөтөлбөрөөр ерөнхий боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх" гэж, мөн зүйлийн 7.4 дэх заалтын "төрийн өмчийн бус мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх" гэснийг "мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх" гэж, мөн зүйлийн 7.6 дахь заалтын "цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх" гэснийг "сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх" гэж, мөн зүйлийн 7.7 дахь заалтын "ерөнхий боловсролын сургууль байгуулах" гэснийг "ерөнхий боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх" гэж, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтын "Засгийн газар" гэснийг "Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж, мөн зүйлийн 8.2 дахь заалтын "Засгийн газар" гэснийг "Хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж, мөн зүйлийн 8.20, 8.21, 8.22, 8.23 дахь заалтын "Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэснийг "Цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж, мөн зүйлийн 9 дэх хэсгийн 9.13 дахь заалтын "дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэх" гэснийг "шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх" гэж, мөн зүйлийн 9.15 дахь заалтын "улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх" гэснийг "шуудангийн үйлчилгээ эрхлэх" гэж, мөн зүйлийн 13 дахь хэсгийн 13.9 дэх заалтын "сэргээн засахын дагнасан тусламж, үйлчилгээ эрхлэх" гэснийг "өрх, сум, тосгоны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрхлэх" гэж, мөн зүйлийн 13.10 дахь хэсгийн "сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээ эрхлэх" гэснийг "клиникийн тусламж, үйлчилгээ эрхлэх" гэж, мөн зүйлийн 13.11 дэх хэсгийн "түргэн тусламжийн үйлчилгээ эрхлэх" гэснийг "нэгдсэн эмнэлэг, уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх" гэж, мөн зүйлийн 13.12 дахь хэсгийн "эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ эрхлэх" гэснийг "төрөлжсөн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн тусламж, үйлчилгээ эрхлэх" гэж, мөн зүйлийн 13.13 дахь хэсгийн "эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ эрхлэх" гэснийг "тусгай эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх" гэж, мөн зүйлийн 13.14 дэх хэсгийн "эх барихын тусламж, үйлчилгээ эрхлэх" гэснийг "амаржих газрын тусламж, үйлчилгээ эрхлэх" гэж, мөн зүйлийн 14 дэх хэсгийн 14.1 дэх заалтын "0.1-5МВт-ын эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх" гэснийг "0.1-100 МВт-ынэрчим хүчний эх үүсвэрийн засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх" гэж, мөн зүйлийн 14.2 дахь хэсгийн "0.1-100МВт-ын эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх" гэснийг "100 МВт-аас дээшэрчим хүчний эх үүсвэрийн засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх" гэж, мөн зүйлийн 14.3 дахь хэсгийн "100МВт-аас дээш эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх" гэснийг "0.4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх" гэж, мөн зүйлийн 14.4 дэх хэсгийн "0.4-15кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх" гэснийг "110 кВ болон түүнээс дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх" гэж, мөн зүйлийн 14.5 дахь хэсгийн "0.4-35кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх" гэснийг "0.07-8.0 МПа даралттай зуух, даралтат сав, дулаан дамжуулах төв, шугам, хоолой, тоноглолын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх" гэж, мөн зүйлийн 14.6 дахь хэсгийн "0.4-110кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх" гэснийг "8.0 МПа-аас дээш даралттай зуух, даралтат сав, дулаан дамжуулах төв, шугам, хоолой, тоноглолын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх" гэж, мөн зүйлийн 14.7 дахь хэсгийн "220 кВ болон түүнээс дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх" гэснийг "Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах" гэж, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын "Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэснийг "Тухайн сав газрын захиргаа" гэж, мөн зүйлийн 1.11 дэх заалтын "Тухайн сум, дүүргийн Засаг дарга" гэснийг "Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга" гэж, мөн зүйлийн 1.13 дахь заалтын "ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор ашиглах" гэснийг "ховор ургамлыг ахуйн зориулалтаар ашиглах" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтын "салбар" гэснийг "нэгж" гэж, мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтын "дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах" гэснийг "дээд боловсролын шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэх үйл ажиллагаа" гэж, мөн зүйлийн 6.3 дахь заалтын "хамтарсан сургууль байгуулах" гэснийг "ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, техникийн боловсрол болон дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх" гэж, мөн зүйлийн 6.4 дэх заалтын "их сургууль, дээд сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль байгуулах" гэснийг "дээд боловсролын сургалтын байгууллагын харьяа ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх" гэж, 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Засгийн газрын Хэрэг эрхлэх газар" гэснийг "эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтын "энэ хуульд өөрчлөлт оруулах" гэснийг "энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах" гэж, 9.3 дугаар зүйлийн гарчгийн "Зөвшөөрөл шинээр бий болгох, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг өөрчлөхөд дүгнэлт гаргах" гэснийг "Санал, дүгнэлт гаргах" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн ", эсхүл гэрээнд" гэснийг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын "тухайн зөвшөөрлийн" гэснийг, 5.5 дугаар зүйлийн 15 дахь хэсгийн "татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй," гэснийг, 7.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн "зөвшөөрлийн" гэснийг, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.16 дахь заалтын "эм" гэснийг, 8 дахь хэсгийн 8.22 дахь заалтын "болон түүнтэй холбогдсон бусад" гэснийг, 9.3 дугаар зүйлийн 2.3 дахь заалтын "зөвшөөрлийн ангилалд үндэслэн" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.30 дахь заалтыг, 2 дахь хэсгийн 2.13, 2.19, 2.20 дахь заалтыг, 3 дахь хэсгийн 3.6, 3.7 дахь заалтыг, 5 дахь хэсгийн 5.5 дахь заалтыг, 6 дахь хэсгийн 6.1, 6.2, 6.4, 6.6, 6.7, 6.8, 6.9, 6.10, 6.11, 6.12 дахь заалтыг, 7 дахь хэсгийн 7.1, 7.10, 7.11, 7.12 дахь заалтыг, 8 дахь хэсгийн 8.4, 8.29, 8.30 дахь заалтыг, 11 дэх хэсгийн 11.7, 11.8, 11.9, 11.13 дахь заалтыг, 12 дахь хэсгийн 12.4, 12.6, 12.13 дахь заалтыг, 14 дэх хэсгийн 14.8, 14.9, 14.10, 14.11, 14.12, 14.13, 14.14, 14.15, 14.16, 14.17, 14.18, 14.19, 14.20, 14.21, 14.22 дахь заалтыг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг, 2 дахь хэсгийн 2.7, 2.27, 2.28, 2.32, 2.38, 2.39, 2.40, 2.41, 2.42, 2.43, 2.44, 2.45, 2.46, 2.47, 2.48, 2.49, 2.50, 2.51 дэх заалтыг, 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтыг, 6 дахь хэсгийн 6.5, 6.13 дахь заалтыг, 8 дахь хэсгийн 8.1, 8.2 дахь заалтыг, 10 дахь хэсгийн 10.9, 10.10 дахь заалтыг, 11 дэх хэсгийн 11.8 дахь заалтыг, 9.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг, мөн зүйлийн 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх