A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 321

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Амьтны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.3 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.23 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Тусгай зориулалтаар 2026 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 195 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Олзворын ангийн зориулалтаар агнах агнуурын амьтны тоо хэмжээ"-ний хүснэгтийн 2 дахь заалтын "Угалз" гэсэн баганын "15" гэснийг "22" гэж, "Тэх" гэсэн баганын "24" гэснийг "37" гэж, 3 дахь заалтын "Угалз" гэсэн баганын "9" гэснийг "11" гэж, "Тэх" гэсэн баганын "22" гэснийг "28" гэж, 6 дахь заалтын "Угалз" гэсэн баганын "5" гэснийг "6" гэж, 8 дахь заалтын "Угалз" гэсэн баганын "2" гэснийг "3" гэж, 10 дахь заалтын "Угалз" гэсэн баганын "6" гэснийг "7" гэж, "Тэх" гэсэн баганын "7" гэснийг "8" гэж, 11 дэх заалтын "Угалз" гэсэн баганын "9" гэснийг "10" гэж, "Тэх" гэсэн баганын "12" гэснийг "16" гэж, 14 дэх заалтын "Угалз" гэсэн баганын "8" гэснийг "10" гэж, 15 дахь заалтын "Угалз" гэсэн баганын "11" гэснийг "14" гэж, "Тэх" гэсэн баганын "24" гэснийг "27" гэж, "Нийт" гэсэн хэсгийн "Угалз" гэсэн баганын "85" гэснийг "103" гэж, "Тэх" гэсэн баганын "132" гэснийг "159" гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Ц.САНДАГ-ОЧИР