- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- "ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛС САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 258
Улаанбаатар хот
"Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам" батлах тухай
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.8, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.
2."Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам"-ын 2.16.1-2.16.9 дэх заалтыг 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийт мэдээлэхийг Ажлын алба (С.Цогтгэрэл)-нд даалгасугай.
ДАРГА Т.ЖАМБААЖАМЦ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх