A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны 07 сарын 03 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тогтворжуулах гэрчилгээ авсан хуулийн этгээдийн тогтворжуулах гэрчилгээний хугацаа, нөхцөл нь уг гэрчилгээний хугацаа дуусах хүртэл хүчинтэй байна.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа, нөхцөл уг гэрээний хугацаанд хүчинтэй байна.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тогтворжуулах гэрчилгээ авах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтийг ирүүлсэн бол тухайн хүсэлтийг Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргасан хуулийн этгээдийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ нь тухайн хүсэлт гаргах үеийн хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу төлнө.

Хэвлэх

5 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө төрийн хяналт шалгалтын тухайн жилийн нэгдсэн хуваарь батлагдсан бол тухайн хуваарийн дагуу хяналт шалгалтыг хийнэ.

Хэвлэх

6 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлсэн гомдол, хүсэлтийг хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлж, шийдвэрлүүлнэ.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  С.БЯМБАЦОГТ