A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 9/4

Цогтцэций сум

Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох тухай

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын жилд ногдуулах хэмжээг 2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 0 (тэг) төгрөгөөр тогтоосугай.

2.Батлагдсан тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга (Б.Ганболд)- д даалгасугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 5/7 дугаар тогтоол, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 7/12 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Б.ЭНХБААТАР