- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ "ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ" ТОГТООЛ
БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2026 оны 7 дугаар сарын 01-ний өдөр
Дугаар 12/31
Номгон
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймгийн 20 сумын хамгаалалтад байх 276 дурсгалт газрын 1143 түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг аймгийн Засаг дарга (Э.Энхбат)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлого, хяналт шинжилгээний хороо (Д.Ууганцэцэг), аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Д.Энхжаргал)-д даалгасугай.
ДАРГА Б.БАТСУУРЬ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх