A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Мод бэлтгэх эрхийн бичиг, мод модон матералын гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгох, хяналт тавих журам"-ыг нэгдүгээр, мод бэлтгэх цахим эрхийн бичгийн загварыг хоёрдугаар, мод, модон материал тээвэрлэх цахим гарал үүслийн гэрчилгээний загварыг гуравдугаар хавсралтаар/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙДЫН ТУШААЛ

2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А/794

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Мод бэлтгэх эрхийн бичиг, мод модон матералын гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгох, хяналт тавих журам"-ыг нэгдүгээр, мод бэлтгэх цахим эрхийн бичгийн загварыг хоёрдугаар, мод, модон материал тээвэрлэх цахим гарал үүслийн гэрчилгээний загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар (Б.Оюунсанаа), Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газар (Ц.Уранчимэг), Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалыг баталснаас хойшажлын таванөдрийн доторХууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж ажиллахыг Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газар (Т.Балжинням)-т даалгасугай.

4.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/692 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

САЙД Ц.САНДАГ-ОЧИР