- Нүүр
- Эрх зүйн акт
- Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТОГТООЛ
2026 оны 06 сарын 02 өдөр Дугаар 29 Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын хөгжлийн 2027 оны
төлөвлөгөө батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын хөгжлийн 2027 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралтаар, "Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт"-ийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай:
1/Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд туссан улсын төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэн өндөр үр өгөөжтэй төсөл, арга хэмжээг тэргүүн ээлжид Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах;
2/Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд төр, хувийн хэвшлийн түншлэл болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр туссан төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ажиллах;
3/Mонгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд туссан төсөл, арга хэмжээний үр нөлөөг үнэлэх, хөтөлбөрийн зорилт, шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнд үзүүлэх нөлөөллийг хэмжих аргачлал, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг боловсруулж, 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хуралд танилцуулах;
4/"Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үр дүн, үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин"-ийг жил бүрийн улсын хөгжлийн төлөвлөгөө болон улсын төсвийн төслийг боловсруулахдаа бүрэн тусгаж байх;
5/Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний биелэлтийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, биелэлтийг нэгтгэн гаргаж, Монгол Улсын Их Хуралд танилцуулах.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Б.Заяабал/-нд даалгасугай.
4.Энэ тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫНН.УЧРАЛ
ИХ ХУРЛЫН ДАРГАС.БЯМБАЦОГТ
1
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх