A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ МАНДАЛ-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 8/01

Мандал-Овоо сум

Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 35.1.18 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Мандал-Овоо сумын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоосон тогтоолыг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (Ж.Байгаль)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3/01 дүгээр тогтоол, Мандал-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолд өөрчлөлт оруулах тухай 16/01 дүгээр тогтоолоор хавсралтад өөрчлөлт оруулсаныг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Г.СҮХБААТАР