- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- ХЭНТИЙ АЙМГИЙН "ХЭНТИЙ УС" ХХК-ИЙН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /Хэнтий аймгийн "Хэнтий ус" ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар/
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2026 оны 7 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 97
Улаанбаатар хот
Хэнтий аймгийн "Хэнтий ус" ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Хэнтий аймгийн "Хэнтий ус" ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэний дараах сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Хэнтий ус" ХХК /Д.Хүрэлбаатар/-д үүрэг болгосугай.
3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг "Хэнтий ус" ХХК /Д.Хүрэлбаатар/-д даалгасугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2017 оны 82 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт, 2019 оны 65 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт, 2023 оны 90 дүгээр тогтоолыг дээр дурдсан хугацаанаас эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.
ДАРГА Г.ЦОГТСАЙХАН
ГИШҮҮН Б.АЛТАНТУУЛ
Д.АНХБАТ
Ц.БАТЗАЯА
Т.УЛАМБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх