- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН "УНДАРГА-АЛТАЙ" ААТҮГ-ЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ, СУУРЬ ХУРААМЖ БАТЛАХ ТУХАЙ
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2026 оны 8 дугаар сарын 04-ний өдөр
Дугаар 101
Улаанбаатар хот
Говь-Алтай аймгийн "Ундарга-Алтай" ААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Говь-Алтай аймгийн "Ундарга-Алтай" ААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэний дараах сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Ундарга-Алтай" ААТҮГ /Э.Энхболд/-т үүрэг болгосугай.
3. Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Ундарга-Алтай" ААТҮГ /Э.Энхболд/-т үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2017 оны 87, 2019 оны 86, 2021 оны 71 дүгээр тогтоолыг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.
ДАРГА Г.ЦОГТСАЙХАН
ГИШҮҮН Б.АЛТАНТУУЛ
Д.АНХБАТ
Ц.БАТЗАЯА
Т.УЛАМБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх