A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2026 оны 8 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 104

Улаанбаатар хот

Завхан аймгийн "Амь-Ус" ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай

  Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Завхан аймгийн "Амь-Ус" ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэний дараах сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Амь-Ус" ХХК /Д.Мягмардорж/-д үүрэг болгосугай.

3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг "Амь-Ус" ХХК /Д.Мягмардорж/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2022 оны 184, Зохицуулах хорооны 2023 оны 129, 2024 оны 103 дугаар тогтоолыг дээр дурдсан хугацаанаас эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА Г.ЦОГТСАЙХАН

ГИШҮҮН Б.АЛТАНТУУЛ

Д.АНХБАТ

Ц.БАТЗАЯА

Т.УЛАМБАЯР