- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 45
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай:
1/төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын төслийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх;
2/хуульд заасан шаардлагад нийцүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу байгуулагдсан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах зохион байгуулалтын арга хэмжээг авах, дүнг нэгтгэн танилцуулах.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Б.Заяабал/-нд даалгасугай.
3.Энэ тогтоолыг Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх