A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 357

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"2026 оны төсвийн зардлын санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 325 дугаар тогтоолын 1.1 дэх дэд заалтын "д" хэсгийн "шүүхийн шийдвэр гүйцэтгэх," гэсний дараа болон 1.2 дахь дэд заалтын "г" хэсгийн "онцгой байдал," гэсний дараа "төрийн тусгай хамгаалалт," гэж, 1.2 дахь дэд заалтын "в" хэсгийн "мэдээллийн системийн тасралтгүй байдлыг" гэсний дараа болон 2.2 дахь дэд заалтын "аюулгүй ажиллагааг" гэсний дараа "болон үндэсний аюулгүй байдлыг" гэж тус тус нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН