A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2026 оны 7 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар 12/36

Номгон

Түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг шинэчлэн тогтоох тухай

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 82 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам"-ын 3.5.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих авто болон төмөр зам, замын байгууламжийн барилга, их засвар, ээлжит засвар, арчлалтын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг нэг шоо метр тутамд 1 (нэг) төгрөгөөр тогтоосугай.

2.Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр барих болон тусгай зориулалтын авто зам барихад ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг нэг шоо метр тутамд 5000 (таван мянга) төгрөгөөр тогтоож олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү байхаар тогтоосугай.

3.Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт бүрэн төвлөрүүлж ажиллахыг аймаг, сумын Засаг дарга нар, Баянхонгор аймаг дахь Татварын газар (С.Рэнцэндагва)-т тус тус үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Д.Энхжаргал)-д даалгасугай.

5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 3/23 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Б.БАТСУУРЬ