- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХӨВСГӨЛ АЙМГИЙН УЛААН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН "ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ" ТОГТООЛ
ХӨВСГӨЛ АЙМГИЙН УЛААН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 09
Улаан-Уул сум
Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.15, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.12, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1, Сангийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 тоот хамтарсан тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хурлаас ТОГТООХ нь:
1.Тус суманд дагаж мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Тогтоогдсон хувь хэмжээг холбогдох хууль, журамд заасны дагуу сумын орон нутгийн орлогод төвлөрүүлэн, орлогоо нэмэгдүүлж, зарцуулж, тайлагнаж ажиллахыг төсвийн Ерөнхийлөн захирагч буюу сумын Засаг дарга (Д.Батцэнгэл)-д үүрэг болгосугай.
3.Хог хаягдлын тухай хууль болон энэхүү тогтоолыг ард иргэд, татвар төлөгчдөд таниулан сурталчлах арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга (Д.Батцэнгэл)-д үүрэг болгосугай.
4.Уг тогтоол буюу захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж, мөрдсүгэй.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд даалгасугай.
ДАРГА Г.ЭРДЭНЭБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх