- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /"Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах журам"-ыг 1 дүгээр, "Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах товлол, давтамж"-ийг 2 дугаар, "Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зураглал"-ыг 3 дугаар хавсралтаар/
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар А/261
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэг, Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэг, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.6 дахь заалт, Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйл, 58 дугаар зүйлийн 58.3.2 дахь заалт, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2 дахь заалт, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсэг, Засгийн газрын 2024 оны 140 дүгээр тогтоол, 2026 оны 301 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах журам"-ыг 1 дүгээр, "Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах товлол, давтамж"-ийг 2 дугаар, "Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зураглал"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, үндэсний хэмжээнд зохион байгуулж ажиллахыг тус яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газар (Б.Цэцэгсайхан), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Ц.Батбаатар), Эрүүл мэндийн хөгжлийн төв (М.Одгэрэл), Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (П.Алтанцэцэг), Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт, хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах заавар, удирдамжийг мөрдүүлэн ажиллахыг тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газар (М.Наранпүрэв)-т тус тус үүрэг болгосугай.
3.Хүн амд журамд заасан товлол, давтамжийн дагуу чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.
4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулсан Эрүүл мэндийн сайдын 2022 оны "Журам батлах тухай" А/139 дүгээр, 2017 оны "Журам батлах тухай" А/145 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Н.Эрдэнэбаяр)-д үүрэг болгосугай.
САЙД Э.БАТШУГАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх