A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АВТОМАШИН, ЭД ХОГШЛЫГ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ, ШИНЭЧЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 167

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Тус улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газарт ашиглагдаж байгаа автомашин,эд хогшлыг худалдан борлуулах, шинэчлэх асуудлыг улс бүрийн онцлогийг харгалзан, мөрдөж буй журам, нөхцөлтэй уялдуулан, хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсөвтөө тусгаж Гадаад харилцааны яамнаас зөвшөөрөл авсаны үндсэн дээр дипломат төлөөлөгчийн газрууд шийдвэрлэж байхаар тогтоосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тус улсын дипломат төлөөлөгчийн газрын автомашин, эд хогшлыг худалдан борлуулах журмын тухай" Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 9 дүгээр сарын 1З-ны өдрийн З15 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Гадаад харилцааны сайд Ц.ГОМБОСҮРЭН