A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ

1997 оны 3 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 71

"Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай" Улсын Их Хурлын 1996 оны 40 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Газар зохион байгуулалтын албыг байгуулсугай.

2.Газар зохион байгуулалтын албаны байрны асуудлыг зохицуулан шийдвэрлэж өгөхийг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод даалгасугай.

3.Агентлагийн тухай хууль батлагдан гарах хүртэл Газар зохион байгуулалтын албаны дүрмийг баталж мөрдүүлэхийг Байгаль орчны сайд Ц.Адъяасүрэнд, уг албаны санхүүжилтийн асуудлыг зохицуулж өгөхийг Сангийн сайд П.Цагаанд тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРөНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН