A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЛБА, ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

1997 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 132

Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодорхой болгох, төсөвт зардлыг хэмнэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд дор дурдсан алба, газар байгуулсугай:

а/Хөдөө аж ахуйн улсын хяналтын алба;

б/Худалдаа,үйлдвэрийн улсын хяналтын алба;

в/Геологи, уул уурхайн улсын хяналтын алба;

2.Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбууд даалгах нь:

3.Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний алба, газруудын байрны асуудлыг хамтран шийдвэрлэхийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбуу, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нарт даалгасугай.