- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ТУХАЙ
2001 оны 12 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 261
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Зэвсэгт хүчин, бусад цэргийн офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Зэвсэгт хүчин, бусад цэргийн офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг батлагдсан төсөвтөө багтаан 2002 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн олгохыг Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА
Текст томруулах
A
A
A
