A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2001 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 233

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн жишгийг дор дурдсанаар шинэчлэн тогтоож 2001 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй:

Нийслэлийн дүүргийн Засаг дарга 58856-69293

Сумын Засаг дарга 54681-65118

Хорооны Засаг дарга 44245-52594

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 225 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.