- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЙМАГ, СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЦИЙГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АЙМАГ, СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЦИЙГ ТОГТООХ ТУХАЙ
1993 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 24
Монгол Улсын Үндсэн хуулийн жаран нэгдүгээр зүйлийн 4, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хорин наймдугаар зүйлийн 1, 3 дугаар заалтыг үндэслэн Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Аймгийн удирдлага, аймгийн Засаг даргаас гадна Засаг даргын орлогч 2, Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Засаг захиргааны хэлтсийн дарга 1 байхаар тогтоосугай.
2.Аймгийн засаг даргын Тамгын газрын бүтцийг дор дурдсан хэлтэс, тасагтай байхаар тогтоосугай:
а)Засаг захиргааны хэлтэс;
б)Эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэс;
3.Аймгийн Засаг даргын дэргэд Цагдаагийн хэлтэс (газар) байхаар тогтоосугай.
4.Сумын удирдлагыг сумын Засаг даргаас гадна Засаг даргын орлогч бөгөөд санхүүгийн тасгийн дарга 1, Засаг даргын Тамгын газрын дарга 1 байхаар; сумын Засаг даргын Тамгын газар нь санхүүгийн тасаг, ажилтнуудаас бүрдэж байхаар тус тус тогтоосугай.
5.Аймаг, сумын Засаг даргын Тамгын газар нь тухайн шатны хуралд үйлчилж байхаар тогтоосугай.
Текст томруулах
A
A
A
