- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТУХАЙ
1998 оны 9 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 167
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Алтанхуяг, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаяр, Байгаль орчны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт нарт даалгах нь:
а/жиилд 10-аас доошгүй тонн алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах тендерийн нөхцөлийг боловсруулан зарлаж, дүгнэсүгэй;
б/алт цэвэршүүлэх үйлдвэрийг 1999-2000 онд багтаан барьж байгуулах арга хэмжээ авсугай.
2.Алт цэвэршүүлэх хамтарсан үйлдвэрийг байгуулахад Монголын талаас оролцох хувь хэмжээ, шаардагдах хөрөнгийг тендерийг дүгнэсний дараа холбогдох тооцоо, судалгааг үндэслэн Засгийн газарт оруулан шийдвэрлэхийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаярт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
