A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЛТНЫ УУРХАЙНУУДЫН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 227

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Алтны уурхайнуудын харуул хамгаалалтын зардлыг тухайн уурхайгаас (дараа сарын зардлыг урьд сард нь төлүүлж байх хэлбэрээр) гаргуулан харуул хамгаалалтыг нь 1995 оноос эхлэн гэрээний үндсэн дээр хариуцаж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар (Б.ПҮРЭВ)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд Б.ЖИГЖИД

Хууль зүйн сайд Н.ЛУВСАНЖАВ