- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
1997 оны 2 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 55
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Өрхийн ам бүлийн нэг гишүүнд ногдох амьжиргааны доод түвшинг Увс, Ховд, Баян-өлгий, Завхан, Говь-алтай аймгуудад 9720 төгрөг; Булган, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад 9420 төгрөг; Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймгуудад 9340 төгрөг; Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад 9250 төгрөг; Сэлэнгэ, Төв аймгуудад 9000 төгрөг; Орхон, Дархан-уул аймгуудад 10380 төгрөг; Улаанбаатар хотод 10400 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 243 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН
ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЗОРИГ
Текст томруулах
A
A
A
