A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АМЬСГАЛЫН ЦОЧМОГ ХАЛТАЙ ХАМШИНЖ ӨВЧНИЙ ЦАГИЙН БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 102

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн төрийн захиргааны болон холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хамгаалалтын алба болон Дорноговь, Төв, Говьсүмбэр аймгийн Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн төмөр замын дагуух сумдад тогтоосон иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2003 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сунгасугай. .

2. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт даалгах нь:

а/ амьсгалын цочмог халтай хамшинж өвчний голомт бүхий Азийн орнуудаас болон эдгээр орноор дамжин Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр виз авсан гадаадын иргэдийг иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Монгол Улсад нэвтрүүлэхийг зогсоосугай;

б/ 2003 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирсэн гадаадын иргэдийн оршин суугаа хаяг, ажлын байрыг тодруулж, тэдний ажиллаж байгаа газарт эмч томилон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллуулсугай.

3. Иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд дор дурдсан арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нарт үүрэг болгосугай:

4. Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Хөх хот-Улаанбаатарын хоорондын агаарын болон төмөр замын хөдөлгөөнийг зогсоосугай.

5. Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхээр гадаадын иргэдэд шинээр зөвшөөрөл олгохыг иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зогсоохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаярт даалгасугай.