A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 214

"Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай" Улсын Их Хурлын 1996 оны 40 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Дэд бүтцийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Аялал жуулчлалын үндэсний төвийг байгуулсугай..

2.Тус төвийн үйл ажиллагааны стратеги, төсвийг баталж мөрдүүлэхийг Хөдөө аж ахуй, үйлдвэр, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Алтанхуяг, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаяр нарт даалгасугай.

3."Зарим яамдын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1996 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 182 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "в" заалтын 5-д "Зам тээврийн газар" гэснийг "тээвэр, аялал жуулчлалын газар" гэж өөрчилсүгэй.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "зарим яамдын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1996 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 182 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "в" заалтын 7, "Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1995 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 167 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.