A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АГЕНТЛАГУУД БАЙГУУЛАХ ТУХАЙ

1996 оны 12 сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 300

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай" Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоолын дагуу Дэд бүтцийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь агентлагуудыг үйл ажиллагааныхаа зардлыг өөрөө санхүүжүүлэх хэлбэрээр байгуулсугай:

1.Нүүрсний газар

2.Эрчим хүчний удирдах газар

З.Авто замын газар

4.Авто тээврийн газар

5.Төмөр замын хэрэг эрхлэх газар

6.Иргэний агаарын тээврийг удирдах газар

7.Шуудан, цахилгаан холбооны газар

8.Барилга, архитектурын газар

9.Нийтийн аж ахуй, үйлчилгээний газар

10.Улсын геодези, зураг зүйн газар.

2.Дээр дурдсан агентлагуудын үйл ажиллагааны чиглэл, бүтэц, зохион байгуулалтыг баталж мөрдүүлэхийг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваад даалгасугай.