A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 56

"Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батлах тухай" Улсын Их Хурлын 2005 оны 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2006-2008 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хүрээнд "Үндсэн чиглэлийн зорилтуудыг 2006 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.

2. "Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батлах тухай" Улсын Их Хурлын 2005 оны 67 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад тусгагдсан арга хэмжээний жагсаалтаас 2006 оны төсөвт хөрөнгийн эх үүсвэр нь шийдвэрлэгдээгүй зарим арга хэмжээг нарийвчлан судалж, төсвийн бус хөрөнгийн бусад эх үүсвэрээр шийдвэрлэх боломжийг хянан үзэх, шаардлагатай бол 2007-2009 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгуулах арга хэмжээ авахыг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус тус даалгасугай.

3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2006-2008 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, түүний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлтийн явц, хүрсэн үр дүнгийн талаар 2006 оны 9 дүгээр сард, хэрэгжилтийг 2007 оны 2 дугаар сард багтаан тус тус Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (С.БАТБОЛД)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН