- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 353
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоолоор баталсан журмын дагуу олгох мөнгөн урамшууллын санхүүжилтэд шаардлагатай хөрөнгийг жил бүрийн төсвийн төсөлд тусган, батлагдсан төсөвт багтаан зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Сангийн сайд З.Мэндсайхан нарт даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 130 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ц.ИДЭРБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх