- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Гаалийн албан татвараас чөлөөлөх спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэл)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 366
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.19 дэх заалт, 38.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Гаалийн албан татвараас чөлөөлөх спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийн жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Сангийн сайд З.Мэндсайхан нарт даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2031 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдсүгэй.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 247 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ж.АЛДАРЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх