- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2006 оны 6 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 150
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Амны хөндийн эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
2. Үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны тодорхой хэсгийн хэрэгжилтэд олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжийг чиглүүлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн дотоодын эх үүсвэрийг эрүүл мэндийн сайдын төсвийн багцад тусгаж санхүүжүүлэх арга хэмжээ авч байхыг Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай, Сангийн сайд Н.Баяртсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд хариуцан зохион байгуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулах арга хэмжээ авч хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн П улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайд үүрэг болгосгуай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Амны хөндийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1999 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 66 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Эрүүл мэндийн сайд Л.ГҮНДАЛАЙ
Текст томруулах
A
A
A
